ЧОЙЖИН ЛАМЫН

СҮМ МУЗЕЙД

Тавтай морилно уу

Музейд зочлохоосоо өмнө хэрэгцээт
мэдээллийг авч, аялалаа төлөвлөөрэй.

Цагийн хуваарь

Зуны хуваарь

Үйлчилгээ
Даваа - Ням
09:00 - 18:00
Оффис
Даваа - Баасан
09:00 - 18:00

Өвлийн хуваарь

Үйлчилгээ
Мягмар - Бямба
10:00 - 17:00
Оффис
Даваа - Баасан
09:00 - 17:00

Тасалбар

Гэрэл зураг авах
Сонирхогчийн аппарат
50,000₮
Том хүн
Монгол, гадаад
15,000₮
Өндөр настан
Эр 60+, эм 55+
6,000₮
Оюутан
Бакалавр
8,000₮
Хүүхэд
0-16 настай
0₮
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
Үнэмлэхтэй
0₮

Музейн тухай

Cүмийн барилгын цогцолборыг Төрийн Чойжин Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан 1904-1908 оны хооронд Их хүрээний нэрт уран барилгач Омбо тэргүүтэй 300 гаруй эрдэм билигт урчууд бүтээн байгуулжээ.
БНМАУ-ын Бага хурлын 1941 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр Чойжин ламын сүмийг нэгдүгээр зэргийн хамгаалалтад авч, улмаар 1942 оноос эхлэн дотоод, гадаадын томоохон зочид төлөөлөгчдөд тусгай зөвшөөрлөөр үзүүлэх шашны музей болгосон.
Монгол Улсын Гэгээрлийн сайдын 2000 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 293/7 тоот тушаалаар шашны түүхийн музейн харьяаллаас гарч бие даасан байгууллага болон өнөөг хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
image
image

Зохион байгуулалт

Музей нь Махранз сүм, Гол ба Занхан сүм, Зуугийн сүм, Ядам сүм, Хотол чуулган тус Энх-Амгалангийн тив сүм нийт 5 сүм, хүндэтгэлийн 5 хаалга бүхий Монголын түүх, шашин, соёлын өвийн цогцолбор юм.
Музейн сан хөмрөгт монгол орны түүх, соёлын өв, шашны уламжлал зан заншлыг илэрхийлсэн 6000 гаруй үзмэр хадгалагддаг. Үүнээс 77 үзмэр нь “Монгол Улсын түүх, соёл хосгүй үнэт дурсгал”-ын жагсаалтад багтдаг.

Мэдээ, мэдээлэл

Видео

image
Үлгэрийн цаг
image
Үлгэрийн цаг
image
Үлгэрийн цаг
image
"МЯНГА СОНСОХООР НЭГ ҮЗ" контентын энэ удаагийн дугаарт Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Д.Хулан оролцлоо.