Бидний тухай

Монгол Улсын Гэгээрлийн сайдын 2000 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 293/7 тоот тушаалаар Чойжин ламын сүм музей нь Шашны түүхийн музейн харъяалалаас гарч, бие даасан байгууллага болж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Эдүгээ Чойжин ламын сүм музей нь Захиргаа–аж ахуй, Эрдэм шинжилгээ–сан хөмөрг гэсэн 2 нэгж, 20 ажилчидтай, БСШУЯ-ны харъяа улсын чанартай музей юм. Музейн удирдлагуудыг танилцуулвал:

2000-2005 онд Т.Батаа

                      2005-2010 онд Х.Пүрэвтогтох

                      2010-оноос Д.Отгонсүрэн ажиллаж байна.

Эрхэм зорилго: Чойжин ламын сүм музейд хадгалж буй Монголын түүх, шашин, соёл, уран барилга, урлахуйн ухааны дахин давтагдашгүй үнэт бүтээлүүдийг судлан сурталчилж, сэргээн баяжуулж, хадгалан хамгаалж, хойч үеийнхэнд уламжлуулах.

Музейд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд:

  • ХБНГУ-ын “Конрад Аденауэр сан”-тай хамтран ”Чойжин ламын сүм” музей төсөл
  •  “Юнител групп”, “Конрад Аденауэр сан”-тай, хамтран “Аудио хөтөч” төсөл
  • “Монголын урлагийн зөвлөл”, “Хас банк”-тай хамтран “Хайрцган дахь музей” төсөл
  • Австралийн Занаду майнз ХХК-тай хамтран “Цэцэрлэгжилтийн усалгааны систем” төсөл
  • “Оюу толгой” ХХК-ны санхүүжилтээр “Музейн зүүн урд хэсгийн тайлбайн бичил цэцэрлэгжүүлэлт” төсөл
  • “Швейцарийн хөгжлийн агентлаг”-ийн  санхүүжилтээр“Судар цэвэрлэх, бүртгэн баримтжуулж баринтаглах” төсөл
  •  “Гол ба Занхансүмийн гэрэлтүүлгийг зориулалтын лед гэрэлтэй болгох” төсөл
  • ССАЖЯам, СУХСангийн санхүүжилтээр “Чойжин ламын сүм музейн цамын баг, шүтээн зургийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах”
  • Австрали улсын Засгийн газрын тэтгэлэгт “Сайн дурын ажилтан” хөтөлбөр

 

                                               ХОЛБОО БАРИХ

 

Хаяг:

Чойжин ламын сүм музей - Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Гэндэнгийн гудамж

Утас:

Музейн касс –        11+328547