МУЗЕЙ БОЛСОН ТҮҮХ

Нэмсэн огноо: 2016/08/21
Цэс: Үзмэр

Монгол орны түүх, соёлын үнэт өв хадгалагдан буй тус сүмийг 1940 онд Судар бичгийн хүрээлэнд шилжүүлжээ. Чойжин ламын сүмийг БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1941 оны 11 сарын 13-ны өдрийн хурлын шийдвэрээр улсын хамгаалалтад авах тогтоол гарч, хойч үе бидэнд хадгалагдан үлдсэн юм. Сүмийг 1942 оноос музей болгон дотоод, гадаадын зочид, төлөөлөгчдөд захиалгаар үзүүлдэг байжээ. Музей нь 1962 оноос олон нийтэд үйлчлэх, нээлттэй музей болсон түүхтэй. Эдүгээ тус музейд жилд 30 000 гаруй үзэгч зочилдог бөгөөд уран барилгын үнэт үзмэр болсон 5 сүмд монголын түүх, шашин, урлаг, соёлын хосгүй өв болсон 6000 гаруй үзмэрийг хадгалан хамгаалж, судлан сурталчилж байна.