ХҮНДЭТГЭЛИЙН ҮҮД

Нэмсэн огноо: 2016/08/21
Цэс: Сүм

Махаранз сүмийн хойд талд оройд нь алт шармал номын хүрд болон эр, эм гөрөөсний дүрийг нарны гэрэлд гялбалзуулан залсан “Хүндэтгэлийн үүд” асарлана. Хүндэтгэлийн үүд нь “Элдэв муу ёр, ад зэтгэрийн түйтгэрийг хаах, төгсөшгүй жаргаланг нээх” бэлгэдэлтэй юм. Гол хаалгаар нь Богд хаан болон Монголын язгууртан дээдэс, зүүнээр лам хувраг, баруунаар энгийн мөргөлчид орох ёс заншилтай байжээ. Хаалганы гол хэсэгт найман тахилаар чимэглэсэн хөх номин дэвсгэр бүхий илтгэл самбарт,  соёмбо, төвөд, монгол үсгээр алтдан бичсэн нэр нь “Хар зүгийн шулмасын аймгийн өмгийг дарагч их амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн их орд харш” гэсэн утгатай юм.