"ШҮТЭЭН ЗУРАГ" үзэсгэлэн

Нэмсэн огноо: 2016/08/27
Цэс: Үзмэр

Чойжин ламын сүм музей нь Соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан "ШҮТЭЭН ЗУРАГ" үзэсгэлэн болон "MONGOLIAN ART" цомгийн нээлт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус үзэсгэлэнд монгол урчуудын билиг оюуны шим, гарын ураар бурхан дүрслэлийн тигийн дагуу бүтээгдэж, Монгол Улсын төрийн сахиусны гүдэн, Эрдэнэ билигт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын адистид оршсон, шилдэг бүтээлүүд багтсан юм.
Мөн музей нь монголын урлагийн эх өвийг дэлхий дахинд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор музейн сан хөмрөгт хадгалагдаж буй цутгамал, модон сийлбэр, хөөмөл, цаасан шуумал, шүтээн зураг, зээгт наамал, уран хатгамал зэрэг монголын урлагийн сор бүтээлүүдээс дээжлэн бүтээсэн нийт 7 бүлэг бүхий "МОНГОЛЫН УРЛАГ" цомгийг англи хэлээр хэвлүүлэн үзэгч олноо өргөн толилуулж байгаа билээ.

Монгол төрийн сахиусны өргөөний шүтээн зураг эдгээрийг үзэж баяссан, энэ тухай өгүүлэн ярилцсан, бусдад түгээсэн, тэр бүү хэл, шүүмжлэн муушаасан хэн бээр ялгалгүй бүгдийн буян хийгээд билгүүний чуулган далай лугаа арвидаж, сэтгэлийн үндсэнд нь гэгээн гэрлийн наран мандах болтугай!

Үзэсгэлэн 2016 оны 09 сарын 07-ны өдрийг дуустал нийтэд хүрнэ.

 

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1247940758605324&id=300880863311323