"МОНГОЛЫН УРЛАГ" цомог

Нэмсэн огноо: 2016/08/27
Цэс: Үзмэр

Монголын урлагийн эх өвийг дэлхий дахинд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор музейн сан хөмрөгт хадгалагдаж буй цутгамал, модон сийлбэр, хөөмөл, цаасан шуумал, шүтээн зураг, зээгт наамал, уран хатгамал зэрэг монголын урлагийн сор бүтээлүүдээс дээжлэн бүтээсэн нийт 7 бүлэг бүхий "МОНГОЛЫН УРЛАГ" цомгийг англи хэлээр хэвлүүлэн үзэгч олноо өргөн толилуулж байгаа билээ.

“Шүтээн зураг” үзэсгэлэн болон “Монголын урлаг” цомгийн нээлт, үзэсгэлэн 2016 оны 08 дугаар сарын 26-аас 09 дугаар сарын 07-ыг хүртэл чойжин ламын сүм музейд болно.
Эрхэм та бүхэндээ эл өдрүүдэд манай музейд хүрэлцэн ирж мэлмий хийгээд сэтгэлээ баясгахын заллагыг айлтгаж байна.

"Монголын урлаг" цомог 50,000 төгрөгөөр музейн дэлгүүрт худалдаалагдаж байна.

 

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1247940758605324&id=300880863311323