ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬ

Нэмсэн огноо: 2016/08/25

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬ

 

Чойжин ламын сүм музей нь "Гал түймэр унтраах тактикийн сургууль"-ийг амжилттай зохион байгуулсан билээ. Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед хэрхэн үзэгч болон үзмэр, эд өлгийн зүйлсийг аврах, мөн ажилтнууд өөрсдийн амь насыг хэрхэн авран хамгаалах зэрэг онолын сургалтыг бодит нөхцөлд бататгах, гал унтраах дадлага сургуулийг биечлэн хийдгээрээ өндөр ач холбогдолтой сургалт юм. Жишээ дурьдахад, өнгөрсөн 2015 оны 07 сарын 28-ны өдрийн 10:00 цагт тус музей Онцгой Байдлын Ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Онцгой Байдлын Хэлтэс СБД-ОБХ-н Гал Унтраах Аврах 34-р ангитай хамтран "Чойжин ламын сүм музейд гарсан гал түймэр унтраах тактикийн сургууль"-ийг зохион байгуулсан юм. Энэ сургалт нь музейн гамшиг ослын үед ажиллах төлөвлөгөөг биет байдлаар турших нэгэн зүйл шалгалт болж өнгөрсөн билээ.