ШӨНИЙН СҮМ МУЗЕЙ

Нэмсэн огноо: 2016/09/24

https://www.facebook.com/Choijin-Lama-Temple-Museum-300880863311323/?hc_ref=PAGES_TIMELINE

 

Бид 2011 оноос эхлэн зохион байгуулсан “Шөнийн музей” арга хэмжээгээ зургаа дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

2015 онд “Авъяаслаг Азичууд” (Asian’s got talent) тэмцээний “Дэд” байрын шагналт “Хөсөгтөн” хамтлагтай хамтран “Шөнийн музейд Хөсөгтөн” ардын урлагийн тоглолт, арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.

Энэ жил Улсын Филармонийн Морин хуурын чуулгатай хамтран “Шөнийн сүм музейд Морин хуурын чуулга” үдшийн цэнгүүнийг 2016 оны 09 сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Олон нийтэд соёлын өвийг сурталчлах, бахархах, хайрлан хамгаалах сэдлийг төрүүлэх, үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох зорилготой уг үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн соёлын өвийг эрхэмлэгч хүндэт зочид, үзэгч үйлчлүүлэгч, эрхэм хэвлэл мэдээллийн ажилтан та бүхэнд гүн талархал илэрхийлье.