image
clock
2024-02-19
2024 ОНЫ ЦАГ ТООНЫ БИЧИГ ХУДАЛДААНД ГАРЛАА.


Музей нь түүх, соёлын дурсгалт зүйлийг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор жил бүр аргын болон билгийн тооллыг хослуулсан цаг тооны бичгийг эрхлэн хэвлүүлдэг уламжлалтай.

XII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жил буюу 2024 оны цаг тооны бичигт музейн сан хөмрөгт хадгалагдаж буй зэс, мөнгө, хөөмөл, алтан шармал бүтээлийн төлөөлөл болох Аштамангала буюу Өлзийт найман тэмдэг тахил тэргүүтнийг дээжлэн хүргэж байна.

2024 оны цаг тооны бичгийг худалдаалах үнэ-19,000

Чойжин ламын сүм музейн кассаас худалдан авах боломжтой.

Хэмжээ-Өргөн 21см, Урт 21см

Холбогдох утасны дугаар 11-324788, 11-328547