Хөгжлийн стратеги
Зорилт 1. Байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;
Стратеги 1.1. Удирдлагын бүтэц, менежментийг боловсронгуй болгох
- Удирдлагын тогтолцоог олон улсын туршлагад нийцүүлэх
- Дотоод зохион байгуулалтын журам, дүрмийг шинэчлэх
Стратеги 1.2. Байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
- Стратегийн төлөвлөгөөг тогтмол үнэлж, шинэчлэх
- Үр дүнг хэмжих KPI тогтолцоог бий болгох
Зорилт 2. Материаллаг бааз, үйлчилгээний орчныг сайжруулах
Стратеги 2.1. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт барилгыг бүрэн сэргээн засварлуулах, хадгалалт хамгаалалтын тогтмолжуулах;
- Дурсгалт барилгыг олон улсын стандартад нийцүүлэн сэргээн засварлуулах
- Дурсгалт барилгын хадгалалт хамгаалалтын ажлыг тогтмолжуулах
- Үзвэрийн танхимын орчин нөхцөлийг шинэчлэх
Стратеги 2.2. Ажил, үйлчилгээний орчныг сайжруулах
- Зочдын үйлчилгээний орон зайг өргөтгөх
- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах
Зорилт 3. Хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх
Стратеги 3.1. Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Ажилтнуудад мэргэжлийн сургалт тогтмол явуулах
- Гадаад, дотоод сургалт, дадлага зохион байгуулах
Стратеги 3.2. Урамшууллын тогтолцоог сайжруулах
- Гүйцэтгэлд суурилсан үнэлгээ хийх
- Урамшууллын шинэ механизм нэвтрүүлэх
Зорилт 4. Үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
Стратеги 4.1. ISO9001 стандарт нэвтрүүлэх
- Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх
- Үйлчилгээний стандартын дагуу тогтмол үнэлгээ хийх
Стратеги 4.2. Хадгалалт хамгаалалтыг шинэ шатанд гаргах
- Нийт сан хөмрөгийн нөхцөлийг олон улсын стандартад нийцүүлэх
- Хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын орчин үеийн арга ашиглах
Стратеги 4.3. Судалгааг эрчимжүүлэх
- Үзмэр, эд өлгийн зүйлд холбогдох шинжлэх ухааны судалгааг өргөжүүлэх
- Судалгааны үр дүнг эргэлтэд оруулах (ном, өгүүлэл, каталог)
Стратеги 4.4. Маркетингийг идэвхжүүлэх
- Гадаад, дотоод сурталчилгааг өргөжүүлэх
- Брэндийн стратеги боловсруулах
Зорилт 5. Шинжлэх ухаан, технологийн ололт, инновацыг нэвтрүүлэх
Стратеги 5.1. Дижитал шилжилт хийх
- Нийт сан хөмрөгийн үзмэр, эд өлгийн зүйлийг дижитал хэлбэрт бүрэн оруулах
- Виртуал үзэсгэлэн, онлайн үйлчилгээ хөгжүүлэх
Стратеги 5.2. Инновацыг бүх шатанд хэрэгжүүлэх
- Судалгаа, хадгалалт, үзүүллэг, хэрэглэгчийн үйлчилгээнд шинэ технологи ашиглах
- Инновацын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж
Чойжин ламын сүм музей
Захиргаа, аж ахуйн хэлтсийн дарга Э.Баярзул
Цахим шуудан: templemuseum8@gmail.com
Холбоо барих дугаар: +976-11324788
