Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Соёлын яамны санаачилгаар Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Эрдэнэ Зуу музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей хамтарсан “Урлахуй, Шүтэхүй, Гэгээрэхүй” шүтээн зургийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд Чойжин ламын сүм музейгээс Монгол төрийн их чойжин Эрдэнэ билигт, Тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдав (1872-1918)-ын шашин номын үйлд тусгайлан зориулж бүтээсэн Гэлэн Балжиннямын урласан 10 хангал бурхны шүтээн зураг, Эрдэнэ зуу музейгээс 18-р зуунд хамрагдах Гомбо Махгалын дүрүүд болон Гомбогүр, Богд хааны ордон музей, Дүрслэх урлагийн музейгээс өндөр гэгээн Занабазарын хөрөг дүрүүд тэргүүтэй XIX зууны шилдэг бүтээлүүдийг дэглэн үзүүлснээрээ онцлог юм.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хаана: Монголын уран зургийн галерей
Хугацаа: 2024.04.15-аас 05 сарын 01 хүртэл
Цагийн хуваарь: Даваа-Ням: 09:00-17:00