Welcome to

Choijin Lama

Temple Museum

Музейд зочлохоосоо өмнө хэрэгцээт
мэдээллийг авч, аялалаа төлөвлөөрэй.

Цагийн хуваарь

Зуны хуваарь

Үйлчилгээ
Даваа - Ням
09:00 - 18:00
Оффис
Даваа - Баасан
09:00 - 18:00

Өвлийн хуваарь

Үйлчилгээ
Мягмар - Бямба
10:00 - 17:00
Оффис
Даваа - Баасан
09:00 - 17:00

Тасалбар

Гэрэл зураг авах
Сонирхогчийн аппарат
50,000₮
Том хүн
Монгол, гадаад
15,000₮
Өндөр настан
Эр 60+, эм 55+
6,000₮
Оюутан
Бакалавр
8,000₮
Хүүхэд
0-16 настай
0₮
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
Үнэмлэхтэй
0₮

Музейн тухай

Cүмийн барилгын цогцолборыг Төрийн Чойжин Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан 1904-1908 оны хооронд Их хүрээний нэрт уран барилгач Омбо тэргүүтэй 300 гаруй эрдэм билигт урчууд бүтээн байгуулжээ.
БНМАУ-ын Бага хурлын 1941 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр Чойжин ламын сүмийг нэгдүгээр зэргийн хамгаалалтад авч, улмаар 1942 оноос эхлэн дотоод, гадаадын томоохон зочид төлөөлөгчдөд тусгай зөвшөөрлөөр үзүүлэх шашны музей болгосон.
Монгол Улсын Гэгээрлийн сайдын 2000 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 293/7 тоот тушаалаар шашны түүхийн музейн харьяаллаас гарч бие даасан байгууллага болон өнөөг хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
image
image

Зохион байгуулалт

Музей нь Махранз сүм, Гол ба Занхан сүм, Зуугийн сүм, Ядам сүм, Хотол чуулган тус Энх-Амгалангийн тив сүм нийт 5 сүм, хүндэтгэлийн 5 хаалга бүхий Монголын түүх, шашин, соёлын өвийн цогцолбор юм.
Музейн сан хөмрөгт монгол орны түүх, соёлын өв, шашны уламжлал зан заншлыг илэрхийлсэн 6000 гаруй үзмэр хадгалагддаг. Үүнээс 77 үзмэр нь “Монгол Улсын түүх, соёл хосгүй үнэт дурсгал”-ын жагсаалтад багтдаг.

Мэдээ, мэдээлэл

image
“УРЛАХУЙ, ШҮТЭХҮЙ ГЭГЭЭРЭХҮЙ” ШҮТЭЭН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН
Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Соёлын яамны санаачилгаар Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Эрдэнэ Зуу музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей хамтарсан “Урлахуй, Шүтэхүй, Гэгээрэхүй” шүтээн зургийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд зохион байгуулж байна.Үзэсгэлэнд Чойжин ламын сүм музейгээс Монгол төрийн их чойжин Эрдэнэ билигт, Тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдав (1872-1918)-ын шашин номын үйлд тусгайлан зориулж бүтээсэн Гэлэн Балжиннямын урласан 10 хангал бурхны шүтээн зураг, Эрдэнэ зуу музейгээс 18-р зуунд хамрагдах Гомбо Махгалын дүрүүд болон Гомбогүр, Богд хааны ордон музей, Дүрслэх урлагийн музейгээс өндөр гэгээн Занабазарын хөрөг дүрүүд тэргүүтэй XIX зууны шилдэг бүтээлүүдийг дэглэн үзүүлснээрээ онцлог юм.Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.Хаана: Монголын уран зургийн галерейХугацаа: 2024.04.15-аас 05 сарын 01 хүртэлЦагийн хуваарь: Даваа-Ням: 09:00-17:00
clock
2024-04-16

Видео

image
Цагаан шүхэрт бурхны хот мандал
image
Цаглашгүй гэрэлт бурхны орон-Зээгт наамлын бүтээл
image
Чойжин лам Лувсанхайдав
image
“УРЛАХУЙ, ШҮТЭХҮЙ ГЭГЭЭРЭХҮЙ” ШҮТЭЭН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЛЭЭ.