1. “ХУРЦ БИЛИГТ СҮРЭНХОРЛООД ХОЛБОГДОХ ЗАРИМ БАРИМТУУД”цахим үзэсгэлэн
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхэн өдрийг тохиолдуулан Чойжин ламын сүм музейгээс
“ХУРЦ БИЛИГТ СҮРЭНХОРЛООД ХОЛБОГДОХ ЗАРИМ БАРИМТУУД” цахим үзэсгэлэнг Та бүхэнд өргөн барьж байна.
Музейгээс эрхлэн хэвлүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдэд хэвлэгдсэн шинэ тулгар олон мэдээ, архивын баримтыг дэлгэж, Хурц билигт Сүрэнхорлоогийн шинэлэг бөгөөд сонирхолтой намтрыг уншигч та бүхний тааллын баясгаланд өргөн толилуулж байна.
2. НИЙСЛЭЛИЙН ХҮРЭЭНИЙ ГОЛЫН ЧОЙЖИН САХИУСНЫ ГҮРТЭНБЭ ЭРДЭНЭ БИЛИГТ, ТУНГАЛАГ БИШРЭЛТ ХУТАГ ЛУВСАНХАЙДАВ (1872-1918), ХУРЦ БИЛИГТ СҮРЭНХОРЛОО (1874-1945)
Хурц билигт Сүрэнхорлоог Эрдэнэ билигт, тунгалаг бишрэлт хутаг Лувсанхайдавын “эхнэр” “гэргий” хэмээн бичсээр ирсэн бөгөөд үнэн хэрэгтээ Лувсанхайдавын нууц тарнийн ёсны бясалгал бүтээлийн хамтрагч “эх дагина” буюу “юм ханд” билээ.
Бурхны шашны дээд хөлгөний ёсны дандарын номлолд бурхны хутгийг олох хамгийн дөт зам нь эцэг, эх хослон бясалгал үйлдэх гэж үздэг байна.
3. ХУРЦ БИЛИГТ СҮРЭНХОРЛОО
(1874-1945)
Сүрэнхорлоогийн гэр бүлийнхэн түүнийг 10 гаруй настай байхад Богд Жавзандамба хутагтад мөргөхөөр Их хүрээнд ирээд буцахдаа 10 гаруй насны хоёр охиноо Дамдин хэмээх айлд өргүүлээд буцсан гэдэг. [1]
Өвгөн Жамбал “Чойжин лам Маймаа хотын Дамдин зайсангийн охин Сүрэнхорлоог эхнэр болгон авлаа” хэмээн өгүүлсэн байдаг. Тухайн үед Жавзандамба хутагтын шавь нарыг захирах Эрдэнэ шанзудбын газарт лам ба хар зайсан хэмээх тушаалтнууд алба хашиж байсан юм. Тиймээс Дамдин абугай бол тэрхүү Эрдэнэ шанзудбын газарт тушаал хашиж байсан зайсангуудын нэг байсан бололтой. [1]
Гэвч түүний эцгийн нэрийг 1929, 1930 оны хөрөнгө хураасан баримтад Санжинжав, 1931 оны сонгуулийн эрх хассан тухай баримтад Санжжав, 1933 оны Улаанбаатар хүн ам, мал хөрөнгийн тооллогын материалд Санжайжав хэмээн бичжээ. Чухамхүү ямар учир шалтгааны улмаас овгоо сольсон эсвэл угаас Санжайжав (Санжжав, Санжинжав) хэмээх нэрээр овоглож байсныг илэрхийлэх баримт хараахан олдоогүй болно. Магадгүй Санжайжав бол түүнийг төрүүлсөн эцгийн нэр байж болох юм.
4. Олноо өргөгдсөний 5 (1915)-р онд Чойжин лам Лувсанхайдав орд сүмийн үйлдвэрт 5600 лан мөнгө туслан барьсан байна.
Лувсанхайдав хутагт тэрхүү мөнгөний 3000 ланд таацуулан олговоос зохих ногоон өнгийн тэргийг өөрийг нь олон жил сувилан асарч, хамаг ажилд үнэн сэтгэлийг зориулсан Сүрэнхорлоод шилжүүлэхийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа өргөн мэдүүлжээ. [1]
Эл баримтыг танилцуулбал “... Мөн Гүжир хамба, Нийслэл Хүрээний голын Чойжин сахиулсаны гүртэнбэ Эрдэнэ билигт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын туслан барьсан үнэхээрийн мөнгөн таван мянган зургаан зуун ланг дүрмийн ёсоор найман хувь болгон бодвоос долоон мянган ланд хүрэхийн дотроос гурван мянган ланд дүрмийн ёсоор олговоос зохих ногоон өнгийн тэргийг өөрийн биеийг он удтал асран сувилж хамаг аж ахуйд үнэнхүүг гүйцэтгэн зүтгэж явсан их шавь Хурц билигт цол, хүрэн жинс, гурван давхацлага динбүн дэвсгэр түшлэг бүхийг Сүрэнхорлоод шилжүүлэн хэрэглүүлэхийг гуйсан нь хишиг эзнээс гарах тул Зарлигийг айлтгасугай” хэмээжээ.
Энэхүү хүсэлтийг Богд хаанд Дотоод яамнаас өргөн барьж, хаантан ёсоор болгосон байдаг.
Хурц билигт Сүрэнхорлоо үзэсгэлэн гоо, даруу төлөв, үг дуу цөөтэй, хятад, төвөд хэлний болон хөгжмийн өндөр мэдлэгтэй тухайн үедээ нилээд өндөр боловсролтой эмэгтэй байжээ.
5. 4.5 адилхан тайлбартай байсан.
6. Жавзандамба хутагт хүмүүсийн байгуулсан гавьяа зүтгэл болон алба тушаалаа эндэлгүй олон жил гүйцэтгэснийг үнэлж тэдгээр хүмүүст цол, өргөмжлөл хүртээдэг уламжлалтай байв.
Олноо өргөгдсөний 4 (1914)-р онд VIII Богд хаан Жибзундамба хутагт зарлиг буулгаж Сүрэнхорлоод хүрэн жинс, хурц билигт цолоор шагнасан байна.
Олноо өргөгдсөний 6 (1916)-р цагаан сарын 10-нд эзэн хаан VIII Жавзандамба хутагт Сүрэнхорлоод “Дарь” цолыг шагнан хүртээсэн байна.
Энэ тухай архивын баримтад “... Эдүгээ бидний шанзудба, да лам нарт буулгасан Зарлиг. Их шавь хүүхэн Сүрэнхорлоо хурц билигтэд Дарь цол шагнаж, үүгээр хишигт мөргүүлсэн тул зохих газруудад явуулж гүйцэтгэгтүн...” хэмээжээ.
7. 1904-1908 онд Чойжин ламын сүмийг дахин сэргээн байгуулахад Чойжин лам Лувсанхайдавын эх дагина Сүрэнхорлоо ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үздэг. Тиймээс VIII Богд хаан энэхүү гавьяа зүтгэлийг үнэлж Сүрэнхорлоод дээр өгүүлсэн гурван давхар димбүн дэвсгэр хэрэглэх тухай зарлиг буулгасан байж болох юм. 1914 онд Сүрэнхорлоод хүрэн жинс, хурц билигт цолоор шагнасан байна. Энэ тухай архивын баримтад “Сайд Эрдэнэ шанзудба, да лам нарын бичиг. Хурц билигт Сүрэнхорлоод тамга дарсан бичиг хадгалуулсаны учир. Хэрлэнгийн дарга Содномдаржаа, шүүлэнгэ, мэдээчинд тушаав. Тушаах учир. Байцааваас Хамба Чойжин бламтанаа бараа болох Сүрэнхорлоог урьд Лүндэнгээр албан улаагүй болгосон ба Олноо өргөгдсөний тэргүүн он Хишиг тархаах зарлигийн дотор Сүрэнхорлоо түүнд гурван давхацлага димбүн дэвсгэр шагнаж хэрэглүүлсэн. Бас энэ жил Зарлигаар хүрэн жинс, хурц билигт цол шагнасан бөгөөд одоо энэ мэт удаа дараацан хишиг хүртээсэн явдлыг зүй нь харьяат газрын дансанд тэмдэглэж, итгэмж бат илэрхийлвээс зохихын тулд тамга дарсан бичиг нэгэн хувийг шийтгэж хурц билигт Сүрэнхорлоод хадгалуулснаас...” хэмээжээ.
Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он зургаан сарын хорин
8. (Коминтерний Гүйцэтгэх Хороо)- оос 1929 оны 3 сард Монголын асуудлаар тогтоол гаргаж ирүүлсэн бөгөөд БНМАУ-ыг Ардын Хувьсгалт Нам нь Коминтернд талархагч байгууллагын хувьд Коминтерний үзэл суртал, улс төрийн шууд удирдлагын дор ажиллана гэдгийг тэмдэглээд, “намын шинэ удирдлага нь их хурлынхаа шийдвэрийг ялангуяа өргөн ард түмний, эдийн засгийн байдлыг үнэхээр сайжруулахад чиглэсэн шийдвэрийг биелүүлэхэд бүх хүчээ чиглүүлж хөрөнгөтөн- феодал, лам нарын эдийн засаг-улс төрийн бааз суурийг таслах нь чухал” хэмээн заажээ.
Ийнхүү үүрэг авсан “Зүүнтний” удирдагчид ажилдаа орж, 1929 оны дунд үеэс албан татварын шинэ хуулийг баталж, малын тоог баримталж байсан хуучин журмыг өөрчлөн, мал ба үл хөдлөх хөрөнгөнд татвар ногдуулах, чингэхдээ ангийн байр суурийг хатуу баримтлах журам тогтоов. 1929 оны эхээр Намын Төв Хорооноос феодалын хөрөнгө хураах асуудлыг боловсруулах комиссыг томилсон байна.
Намын Төв Хорооны Тэргүүлэгчид ба Намын Төв Хянан Байцаах Комиссын хамтарсан 1929 оны 7 сарын 13-ны хурлаар феодалын хөрөнгө хураах асуудлыг судлан боловсруулах тусгай комиссын зааврыг авч хэлэлцээд, феодал ангийн хөрөнгө хураах ажилд хөдөлмөрчин олон түмнийг өргөнөөр оролцуулахын чухлыг намын байгууллагуудад анхааруулж байсан бол, 1929 оны 9 сард Намын Төв Хороо, Намын Төв Хянан Байцаах Комиссын хамтарсан хурал дээрх асуудлыг дахин авч хэлэлцээд феодалын хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг хураах ажилд нэн даруй шилжин орохыг Улсын Бага хурал ба Засгийн газарт санамж болгов. Түүний дагуу 1929 оны 9 сарын 16-нд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Засгийн газрын эрхлэх товчооны хамтарсан хурлаас феодалын хөрөнгийг хурааж эхлэх тухай тогтоол гаргаж, “...эдгээр этгээдийн хөрөнгийг шууд хурааж, өөрийн аж амьдралыг сайжруулах үндсэн хөрөнгө болговоос зохимуй...” хэмээгээд феодалын хөрөнгийг хэрхэн хураах зааврыг баталсан байна.
9. Засгийн газар хөрөнгө хураах ажил эрхлэх төв комиссыг 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж Феодалын хөрөнгө хураах ажил эрхлэх салбар комиссууд орон нутагт байгуулагдаж, тэдгээрт туслах үүрэгтэй нам, эвлэлийн гишүүн 204 хүнийг аймаг, хошуудад хуваарилан явуулж байв. Феодал хэмээгдэгчдийн хөрөнгийг хураах ажил Улаанбаатар хотод IX сарын 18-нд бусад аймагт мөн сарын сүүлээс эхэлсэн байна. Феодалын хөрөнгө хураах нэрийдлээр ард олны хувийн өмчид бүдүүлгээр халдаж, хувийн аж ахуйг эрс хавчих болсон энэхүү явдал Сүрэнхорлоог тойрсонгүй, дайрчээ.
1929 оны 10 сарын 27-нд Сүрэнхорлоогоос хураах хөрөнгийн бүртгэлийг гаргав. Үүнд, 1170 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 900 төгрөгийн алт, 145 төгрөг 50 мөнгөний үнэ бүхий цагаан мөнгө, 781 төгрөг 50 мөнгөний үнэтэй үнэт чулуу, 330 төгрөг 50 мөнгөний үнэ бүхий эд бараа, 1259 төгрөгийн хувцас, гэрийн эд хогшлын зүйлсийг бичжээ. 1930 оны 1 сарын 15-нд 5 төгрөгийн эд зүйлс хураасан байна.
1930 оны 4 сарын 18-нд түүнээс хураах хөрөнгийн бүртгэлийг дахин гаргажээ. Эл бүртгэлд үхэр 19, нэгтгэсэн татварын дүрмийн ёсоор 700 төгрөгийн үнэ бүхий мал, 2755 төгрөгийн үнэтэй хашаа байшин, 18 төгрөг бүхий цагаан мөнгө, 16 төгрөгийн үнэт чулуу, хар Бат-Очироос авах 850 төгрөг, 68 төгрөгийн эд бараа, 962 төгрөг 55 мөнгөний үнэ бүхий хувцас хунар, гэрийн эд хогшлын зүйлсийг тэмдэглэжээ. Харин уг өдөр түүнд 300 төгрөгийн үнэ бүхий 1 лан 5 цэнгийн алтан дэвсгэртэй, сувдтай гэзэгний даруулгыг үлдээсэн байна. Түүний хөрөнгийг хураасан тухай эгч Цэрэнхоролынх нь дүү Б.Дондогдулам “Эгчийн хөрөнгийг 3 удаа хураасан хэмээн зээ охин Д.Зулдаа өгүүлжээ. Энэ бүхнээс үзвэл түүнийг “феодал” хэмээн үзэж хөрөнгийг нь 3 удаа хураасан аж.
10. 1924 оны 7 сарын 7-нд Ерөнхий сайд Б.Цэрэндорж, улсын анхдугаар их хурлыг мөн оны өвлийн тэргүүн сард хуралдуулах тухай зарлан мэдэгджээ. 1924 оны 11 сарын 8-нд эхэлсэн улсын анхдугаар их хурлын нэн чухал үүрэг нь анхдугаар Үндсэн хуулийг хэлэлцэн батлах явдал байсан бөгөөд Үндсэн хуулийн төслийг 1924 оны 11 сарын 25-26-нд хэлэлцэж, 11 сарын 26-ны 16 цаг 45 минутад хурлын төлөөлөгчид санал нэгтэйгээр баталсан байна.
Анхдугаар Үндсэн хууль нь оршил, “Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь”, “Улсын дээд эрхийг барих газрын тухай”, “Нутгийн захиргааны тухай”, “Сонгох ба сонгогдох эрхийн тухай”, “Улсын орлого зарлагын эрхийн тухай”, “Улсын тамга ба сүлд тэмдэг, туг далбаа гурвын тухай” хэмээх 6 бүлэг, 50 зүйлтэй байв.Үндсэн хууль нь бүхэлдээ Монголын түүхэнд анх удаагаа хаант ёсыг халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласнаараа түүхэн ач холбогдолтой байв. 18 насанд хүрсэн иргэн бүхэн сонгох, сонгогдох эрхтэй хэмээн батлан тунхагласан боловч урьдын ван, гүн, хутагт, хувилгаад, сүм хийдэд данстай лам нар, бусдын хөдөлмөрийг мөлжин амьдрагчид, мөнгө хүүлэгчид зэрэг нийгмийн зарим хэсгийнхний сонгуулийн эрхийг хассан байна. Ингэснээр олон хүний сонгуульд оролцож төрийн эрх баригчдыг сонгох эрхийг хаан боогдуулжээ.Үндсэн хуульд заасан ёсоор 1931 онд эх дагина Сүрэнхорлоогийн сонгуульд оролцох эрхийг хассан байна. Энэ тухай архивын баримтад “Есдүгээр хорооны сонгуулийн эрх хасагчдын тухай ... Санжжавын Сүрэнхорлоо ... нар болбоос шавь нар бүхий ба нийтийн шүүмжлэлээр ихээхэн орлого ашигтайгаар бусдыг мөлжиж явсан ба түүнчлэн Сүрэнхорлоо болбоос урьд Богдын дүү Чойжин хамбын эхнэр болон удаан жилээр явсан буюу тэр биедээ гүнгийн зэрэг, хүрэн жинсийг зүүж явсан учраас эдгээр 7 хүний эрхийг хасах нь зүйтэй хэмээн бид нараас үзэж буй болой ...” хэмээжээ.