image
clock
2023-04-05
ЗАНХАН СҮМ

1. "ЗАНХАН СҮМИЙН ХУРАЛ НОМЫН ТАХИЛ ТАВИЛАЛЫН ҮЙЛДВЭРТ ХЭРЭГЛЭХ ЗҮЙЛИЙГ ГАРГАХ ТУХАЙ БОГД ЖИБЗУНДАМБА ХУТАГТЫН ЛҮНДЭН"   З.Нинжбадгар, Х.Мэндсайхан, Баримтынэмхэтгэл-1900-2016, УБ. 2016 он

2. "ЗАНХАН СҮМИЙН ХУРАЛ НОМЫН ТАХИЛ ТАВИЛАЛЫН ҮЙЛДВЭРТ ХЭРЭГЛЭХ ЗҮЙЛИЙГ ГАРГАХ ТУХАЙ БОГД ЖИБЗУНДАМБА ХУТАГТЫН ЛҮНДЭН"

Лувсанхайдав номыг тэтгэгч сахиусыг оршоон буулгах болсон тул 1899-1901 оны үед Зүүн Хүрээнд сахиусны хурлын их, бага хоёр сүм, Лавринорд, хашаа байшин, жас зэргийг барьж, Жавзандамба хутагтын шавиас50 ламыг суулгажээ. Энэхүү сүмийн нэрийг архивын баримтад “Занхан” хэмээн тэмдэглэсэн байх ба “...ЗАНХАН СҮМ БОЛБООС ЧОЙЖИН САХИУСНЫ ТУХАЙ БУРХАН ШҮТЭЭН БА ХАМАГ ХЭРЭГЛЭХ ЗҮЙЛИЙГ ЗАЛЖ АГУУЛАХ, ТЭР ТУХАЙН ОЛОН ЗҮЙЛИЙН ХУРАЛ НОМЫГ ХУРЖ БАЙХ ҮҮРДИЙН СҮМ болох бөгөөд миний олон үед байгуулсан олондацан аймгуудаас ер өчүүхэн төдий ялгаварлах газаргүй ...” хэмээн туссүмийн онцлогийг VIII Жавзандамба хутагт Бадаргуулт төрийн 28 (1902)-р оны 4 сарын шинийн 4-нд буулгасан лүндэндээ дурдсан байна.

/1/ З.Нинжбадгар, Д.Отгонсүрэн, Монгол төрийн Чойжин Лувсанхайдав, Эх дагина Сүрэнхорлоо. УБ. 2019 он

/2/ З.Нинжбадгар, Н.Амгалан, Монголын сүм хийд-XX зууны эхэн, УБ.2019 он

/3/ З.Нинжбадгар, Монгол төрийн сахиусны өргөө-110 жил, УБ. 2018 он

/4/ З.Нинжбадгар, Х.Мэндсайхан, Баримтын эмхэтгэл-1900-2016, УБ.2016 он

3. "ЗАНХАН СҮМИЙН ХУРАЛ НОМЫН ТАХИЛ ТАВИЛАЛЫН ҮЙЛДВЭРТ ХЭРЭГЛЭХ ЗҮЙЛИЙГ ГАРГАХ ТУХАЙ БОГД ЖИБЗУНДАМБА ХУТАГТЫН ЛҮНДЭН"

Тус сүмд VIII Жавзандамба хутагт “Хар зүгийн шуламсын аймгийн өмгийг дарагч их амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш” хэмээх нэр хайрласан гэх мэдээ бий. Зарим судлаачид эл сүмийг “Жангаан” гэж бичсэн байдаг нь бидний бодлоор Занхан гэдгийн сунжирч дуудагдсан нэршил бололтой. 1902 оны үед Занхан сүмийн хурал номын зардал 8 бум 2 түм 2 мянга 678 цайд хүрч байв. Цай нь тухайн үед төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Энэхүү сүмийг Д.Дамдинсүрэн “Их Хүрээний нэрт урчууд” бүтээлдээ “Пунцогпандэлин” хэмээн тэмдэглэсэн байдаг.

Гэвч 1903 оны өвлийн сүүл сарын нэгэн шөнө гэнэтийн гал түймэр гарч, тус сүм орд өргөө цөм шатаж, чойжин лам Лувсанхайдав зөвхөн өмссөн хувцастайгаа үлджээ. Иймээс Лувсанхайдавын сахиус буулгах, сүмийн хурал номыг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд Их Хүрээний аймаг, дацангууд их, бага гэр зэргийг гаргаж хуучнаар Ленин клубын баруун үзүүрт Цахар гүн Шагдаржавын хашаанд барьсан байна.

/2/ З.Нинжбадгар, Н.Амгалан, Монголын сүм хийд-XX зууны эхэн, УБ. 2019 он

/4/ З.Нинжбадгар, Х.Мэндсайхан, Баримтын эмхэтгэл-1900-2016, УБ. 2016 он

4. "ЖИБЗУНДАМБА ХУТАГТЫН ХАРЬЯАТ ШАВИЙН ШАВРУН ЛАМ ЛУВСАНХАЙДАВЫН БАЙГУУЛСАН СҮМД НЭР ШАГНАН ОЛГУУЛАХ ТУХАЙ"

Удалгүй тухайн үеийн тэргүүн зэргийн газар шинжээч лам нар одоогийн тус сүм (өнөөгийн Чойжин ламын сүм музей)-ийн буй газрыг Хүрээний хамгийн их мөстлөгтэй догшин газар учир сахиус оршоох тусгай зан үйлд нэн тохиромжтой хэмээн шинжсэнээр 1904 оноос сүм өргөөг дахин байгуулж эхэлжээ. Улмаар гол сүм өргөөг 1906 он гэхэд барьж байгуулж дуусгасан бололтой бөгөөд Лувсанхайдав байгуулсан сүмдээ нэр шагнуулах тухай бичгийг уламжилж өгөхийг Жавзандамба хутагтын шавийг захирах Эрдэнэ шанзудба, сангийн захирагч, да лам нарт өргөн мэдүүлсэн байна. Уг бичигт “...Өчүүхэн Лувсанхайдав би Дээдийн түмэн өлзий бат болох ба шашин амьтны тусын тул залбирч ном унших учир, өөрийн хүчин ба олон өглөгийн эздийн өөр өөрийн дуртайяа туслан өгсөн зүйлийг хамтатгаж Хүрээний Монгол сайд бэйс Пунцагцэрэнгийн хошууны нутаг Хүрээний өмнө этгээд гурваны газарт мод, тоосго, шороогоор тусгайлан тавин таван тасалгаа сүм үйлдэж, ганжуурын зэрэг олон зүйлийн ном бурхан залж тахиад, гурван зуун илүү лам банди өдөр бүр ном уншмуй. Гуйх нь, уламжлан мэдүүлж, энэ байгуулсан сүмд нэр шагнан олгуулбаас болох ажаамуу” хэмээжээ.

4/ З.Нинжбадгар, Х.Мэндсайхан, Баримтын эмхэтгэл-1900-2016, УБ. 2016 он

5. "ЖИБЗУНДАМБА ХУТАГТЫН ШАВЬ ШАВРУН ЛАМ

ЛУВСАНХАЙДАВЫН БАЙГУУЛСАН СҮМД НЭР ШАГНАСАН ТУХАЙ"

Тиймээс Бадаргуулт төрийн 32 (1906)-р оны 3 сарын 29-нд Эрдэнэ шанзудба, сангийн захирагч, да лам нар Хүрээнд сууж хэрэг шийтгэгч манж, монгол сайдуудад уг хүсэлтийг уламжилсан байна. Хүрээний сайдууд Гадаад Монголын Төрийг Засах явдлын яамнаа уламжилж, тус яамнаас Манжийн Бадаргуулт төр хаанд мөн оны 5 сарын 21-ний өдөр айлтгаж, хаан “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээх нэрийг зарлигаар шагнан олгожээ. Энэхүү бичгийг сийрүүлбэл, “... Эдүгээ Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамнаас хүргэж ирсэн бичигт, манай Журганаас айлтгасан нь. Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайд Янжи нарын газраас Жавзандамба хутагтын шавь, шаврун лам Лувсанхайдав, Түшээт хан аймгийн бэйс Пунцагцэрэнгийн хошууны нутаг Хүрээний өмнө этгээд газарт тавин таван өргөө гэрийн сүм үйлдэж байгуулаад сүмийн нэр шагнасугай хэмээн хүргэж ирсэн нь хуульд нийлэлцсэний тулд, түшмэл бид олдвоос хоёр сүмийн нэр зохиож хуудас бичиж хичээнгүйлэн дэвшүүлж, Дээрээс нэгэн сүмийн нэрийг бинтлэн гаргасан хойно хууль ёсоор Дотоод яам, Моо Кин Диян (моо king diyan)-д хүргүүлж хичээнгүйлэн бичүүлж буубай дарж олгосугай хэмээн БАДАРГУУЛТ ТӨРИЙН ГУЧИН ХОЁРДУГААР ОН ТАВАН САРЫН ХОРИН НЭГЭНД АЙЛТГАСАНД УЛААН БИЙРЭЭР ӨРШӨӨЛИЙГ ХӨГЖҮҮЛЭГЧ СҮМИЙГ БИНТЛЭН ГАРГАГТУН...” хэмээжээ.

6. "ИХ ЖУРГАНАА МАНАЙ ШАВЬ, ШАВРУН ЛАМ ЛУВСАНХАЙДАВЫН БАЙГУУЛСАН СҮМД ШАГНАСАН НЭРИЙН БУУБАЙ ДАРСАН БИЧГИЙГ ЗАЛЖ АВЧРУУЛААР ДОНИР ЛАМ ЖАМБАЛЫГ ЗАРСАН ЯВДЛЫГ МЭДҮҮЛСЭН ХЭРЭГ"

Иймийн тул удалгүй Бадаргуулт төрийн 33 (1907)-р оны 10, 11 сарын үед донир лам Жамбалыг Бээжин хотноо илгээж, уг нэр шагнасан зарлиг бичгийг авчруулсан бололтой. Тухайн үеийн Манжийн хуулиар 50-аас дээш өрөө тасалгаатай сүмд Манжийн хаан нэр олгодог байсан учир ийнхүү Манжийн Бадаргуулт төр хаан нэр шагнасан ажээ.

7. "ЧОЙЖИН ЛАМЫН СҮМИЙН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖУУДЫН ХЭМЖЭЭГ БИЧСЭН БИЧИГ"

(Энэхүү бичгийг бичсэн огноо тодорхойгүй)

З.Нинжбадгар, Н.Амгалан, Монголын сүм хийд-XX зууны эхэн, УБ. 2019 он

8. "ЧОЙЖИН ЛАМЫН СҮМИЙН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖУУДЫН ХЭМЖЭЭГ БИЧСЭН БИЧИГ"

9. "ЁНЗОН ХАМБЫН СҮМ"

Чойжин ламын сүм музейн зүүн талд VII Богд Жавзандамба хутагт Агваанчойживанчигпринлэйжамц (1850-1867), VIII Богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжинямданзанванчиг (1869-1924), Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдав нарын багш, Их Хүрээний хувраг хийгээд номын хэрэгт тэргүүлэгч Хамба номун хан Балданчоймбол 1899 онд жанч халсны дараа VIII Богд Жавзандамба хутагт лүндэн буулган тусгай сүм байгуулан шарилыг нь занданшуулан залжээ.

Уг сүм 1930-аад оны үед галд хайлах үед Балданчоймпэлийн занданшуулсан лагшин дүрийг авч гарсан бөгөөд Чойжин ламын сүм (Чойжин ламын сүм музей)-д залсан байна.

10. "ЁНЗОН ХАМБЫН СҮМ" 9-тэй адил

11. "ЧОЙЖИН ЛАМЫН СҮМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮРЭЭЛЭНД ШИЛЖҮҮЛЭХ ҮЕИЙН ЗУРАГ"

Чойжин ламын сүмийн барилга байгууламж, бурхан шүтээн нь бусад олон дацан сүм хийд шиг устгагдаж үгүй болоогүй юм. Ийнхүү харьцангуй бүрэн бүтнээрээ үлдсэн тухай дурдвал, “Чойлбалсангийн эхнэр Бортолгой шүтлэг ихтэй хүн байсан төдийгүй чойжин ламыг их шүтэж дээдэлдэг байсан учраас маршал уг сүмийг Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн мэдэлд шилжүүлсэн” тухай аман сурвалж мэдээ бидний үед уламжлагдан иржээ.

Мөн Оросын уран барилгач Васильев 1930 онд чойжин ламын сүмийг үзэж уран барилгын хийцийн хувьд дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв болохыг тодорхойлсон байдаг. 1937 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн зарим эрдэмтэд чойжин ламын сүмийг шашны уран барилгын хувьд сонин гоёмсог болохыг тэмдэглэж, дотно гаднах хөрөг дүрсийг эвдэлгүй тэр хэвээр хадгалан ирээдүйд судалгаа шинжилгээний хэрэглэгдэхүүн болгох, сүмийг жижиглэн тасалж, эвдэн худалдах зэргээр сүйтгэж үгүй болгож болохгүй тухай илтгэх хуудсыг бичжээ. Эдгээр нь төр засгийн сонорт хүрч 1938 онд Ерөнхий сайд А.Амар, сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд, Улсын өрлөг жанжин чойбалсан нарын тушаалаар чойжин ламын сүмийг эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зорилгоор Шинжлэх Ухааны Хүрээлэн буюу одоогийн Шинжлэх Ухааны Академийн мэдэлд өгөхөөр болжээ. Ингээд мөн онд Нийслэл Улаанбаатар хотыг Захирах яам, Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн хамтарсан комисс Шинжлэх Ухааны Хүрээлэнд чойжин ламын сүмийг бурхан шүтээн, эд хөрөнгө, барилга байгууламжийг шилжүүлсэн байна.

З.Нинжбадгар, Х.Мэндсайхан, Баримтын эмхэтгэл-1900-2016, УБ. 2016 он

12. "ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 1941 ОНЫ 10 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ТОГТООЛ"

Удалгүй 1941 оны 10 дугаар сарын 20-нд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн зарим эрдэмтэн судлаачид Монгол Улсын нутаг дэвсгэр дэх түүх, соёлын хосгүй зарим дурсгалт зүйлсийг улсын хамгаалалтад авах тухай санал, “Хуучин зүйлийг сахин хамгаалах тухай дүрэм” хэмээх дүрмийн төсөл боловсруулан Улсын Бага Хуралд өргөснийг хүлээн авч, 1941 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид 79 дүгээр тогтоолоороо дээрх дүрмийг баталсан байна. Уг дүрэмд Чойжин ламын сүмийн Ямпай хаалгыг улсын хамгаалалтад авсан тухай зүйл заалт тусгажээ.

1960 оны 4 дүгээр сарын 11-нд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооноос Богдын ногоон сүм (одоогийн Богд хааны ордон музей), ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ, Гандантэгчилэн хийд, Өндөр жанрайсэг, Гэсэр сүм, Чин ван Хандоржийн өргөө зэрэг түүх, соёлын дурсгалт газруудыг улсын хамгаалалтад авч музей, үзвэрийн газар байгуулах тухай 109 тоот тогтоол гаргажээ. Тус тогтоолд Чойжин ламын сүм, Богдын ногоон ордонг 1961 оны 5 дугаар сарын 01-ний дотор сэргээн засварлаж үзвэрийн буюу музейн зориулалтаар ашиглах талаар заасан байна. Удалгүй 1961 оны 10 дугаар сарын 09-нд БНМАУ-ын сайд нарын Зөвлөл 524 тоот тогтоол гаргаж, ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ УЛСЫН НЭГДҮГЭЭР ЗЭРГИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТҮҮХ-СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТАД оруулжээ.