Чойжин ламын сүм музей
Чойжин ламын сүм музей
“Чойжин Фестиваль”-Ийн Нээлт “Өв Соёлдоо Хайртай Гэр Бүл” Өдөрлөгөөр Нээлтээ Хийж, Амжилттай Зохион Байгуулагдлаа.“Чойжин Фестиваль”-Ийн Нээлт “Өв Соёлдоо Хайртай Гэр Бүл” Өдөрлөгөөр Нээлтээ Хийж, Амжилттай Зохион Байгуулагдлаа.“Чойжин Фестиваль”-Ийн Нээлт “Өв Соёлдоо Хайртай Гэр Бүл” Өдөрлөгөөр Нээлтээ Хийж, Амжилттай Зохион Байгуулагдлаа.“Чойжин Фестиваль”-Ийн Нээлт “Өв Соёлдоо Хайртай Гэр Бүл” Өдөрлөгөөр Нээлтээ Хийж, Амжилттай Зохион Байгуулагдлаа.
МэдээМэдээ

“Чойжин Фестиваль”-Ийн Нээлт “Өв Соёлдоо Хайртай Гэр Бүл” Өдөрлөгөөр Нээлтээ Хийж, Амжилттай Зохион Байгуулагдлаа.

2026 оны 6-р сарын 12

Олон Улсын Музейн өдрийг угтан Олон Улсын Гэр бүлийн өдөрт зориулсан музейн соёлын боловсролын хөтөлбөрт суурилсан “ӨВ СОЁЛДОО ХАЙРТАЙ ГЭР БҮЛ” өдөрлөг 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж иргэд, жуулчид, олон нийт, гэр бүл, хүүхэд залуучууд, ахмад үеийн төлөөллүүд өргөнөөр оролцов.
Өдөрлөгийн хүрээнд Музейн тайлбарт үйлчилгээтэй хамтатган Монгол Угсаатны Хэл Хуурчдын Холбооны өвлөн уламжлагчид ардын урлагийн тоглолт, түр үзэсгэлэнгээ толилуулж, Монгол Улсын Соёлын элч Б.Нарандэлгэр “Хөгт хүн” аялгуут бясалгалын хөтөлбөрийг удирдан зохион байгуулж, МУГБ Ш.Чимгээ “Сэтгэлийн боловсрол” гэр бүлд зориулсан лекц уншиж, аав ээжтэйгээ музейд зочлон ирсэн хүүхдүүд тэдэнд зориулсан боловсролын хөтөлбөрт хамрагдсанаараа уг хөтөлбөр үзэгч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн сайхан үйл ажиллагаа боллоо.
Өдөрлөгийг дэмжсэн, хамтран ажилласан, зохион байгуулсан бүгдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

“ЧОЙЖИН ФЕСТИВАЛЬ” зуны улирлын туршид дээрх хөтөлбөрүүдээрээ Та бүхэнд хүрэх тул бидэнтэй нэгдэж, хүрэлцэн ирэхийг урьж байна.