
Хүүхдийн Төлөө “За Бол Заавал Хийе” Сургалт Зохион Байгууллаа.
2026 оны 10-р сарын 23
Байгууллагын "Хүүхэд хамгааллын бодлого"-ын хэрэгжилтийг хангахад мэргэжлийн байгууллагын дэмжлэг, мэдлэг мэдээллийг авах, албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтаар хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай ойлголт, эрх зүйн зохицуулалт, орчны эрсдлийн үнэлгээ, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэхийн ач холбогдлын талаар мэдээлэл, зөвлөгөө авч, хүүхдэд зориулсан шинэ хөтөлбөрүүд хэрэгжүүлүүлэх, ингэхдээ эрсдэлгүй орчинд үйлчилгээ үзүүлэх, албан хаагчдын гэр бүл, хүүхдэд чиглэсэн шинэлэг ажлуудыг төлөвлөн хийх санаачилгуудыг гаргаж, хэлэлцлээ.
Хамтран ажилласан Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, хөгжил, хамгааллын хэлтэс, Мэргэжилтэн, хүүхдийн эрхийн ахлах улсын байцаагч Б.Батсайхан Танд талархал илэрхийлье.
