Чойжин ламын сүм музей
Чойжин ламын сүм музей
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн Гэргий Милена Милатович Чойжин Ламын Сүм Музейд Зочиллоо.

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн Гэргий Милена Милатович Чойжин Ламын Сүм Музейд Зочиллоо.

2026 оны 9-р сарын 8

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад 2026 оны 9 дүгээр сарын 8–10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн гэргий Милена Милатович,  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн гэргий тэргүүн хатагтай Л.Болорцэцэгийн хамт Чойжин Ламын Сүм Музейд зочиллоо.

Музейд зочлох үеэр Монтенегро Улсын Тэргүүн хатагтай Милена Милатовичид Монголын түүх, шашин, соёлын өв, Чойжин Ламын Сүмийн түүх, уран барилга, музейн сан хөмрөгт хадгалагдаж буй хосгүй үнэт үзмэрүүдийн талаар мэргэжлийн тайлбар мэдээлэл хүргэв.

Зочдыг ССАЖЗЯамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, Чойжин Ламын Сүм Музейн захирал Д.Мөнхчулуун болон айлчлалын бүрэлдэхүүний төлөөлөл хүлээн авч, музейн үзүүллэг, түүх, соёлын өвтэй танилцууллаа.

Чойжин Ламын Сүм Музей нь Монгол Улсын түүх, шашин, соёл, уран барилга, урлахуйн өвийг хадгалан хамгаалж, судлан сурталчлахын зэрэгцээ олон улсын зочид, төлөөлөгчдөд Монголын соёлын өвийг таниулах, соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.