Чойжин ламын сүм музей
Чойжин ламын сүм музей
Чойжин Ламын Сүм Музейн “Cop-17 Night Festival” Үдшийн Тусгай Хөтөлбөр ЭхэлнэЧойжин Ламын Сүм Музейн “Cop-17 Night Festival” Үдшийн Тусгай Хөтөлбөр Эхэлнэ

Чойжин Ламын Сүм Музейн “Cop-17 Night Festival” Үдшийн Тусгай Хөтөлбөр Эхэлнэ

2026 оны 8-р сарын 17

UNCCD COP17 олон улсын бага хурлын үеэр Чойжин ламын сүм музейн ногоон байгууламж бүхий өвөрмөц орчинд “COP-17 NIGHT FESTIVAL” соёл, урлагийн тусгай үдшийн фестивалийг 2026 оны 8 дугаар сарын 20, 25, 28-ны өдрүүдэд зохион байгуулна.
Музейн тайлбарт аяллыг үдшийн соёл, урлагийн хөтөлбөрөөр үргэлжлүүлж, түүх, соёлын биет болон биет бус өвийг нэг дороос үзэж, мэлмийгээ баясгахын зэрэгцээ урлагийн өөр өнгө аясыг мэдрэн нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгрүүлэх боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм. 
Эрхэм зочид төлөөгч, хүндэт үзэгч таныг энерги бясалгалын ариун оронд тухлан саатаж, музейн байнгын үзүүллэг, тусгай үзэсгэлэн болон бусад соёлын хөтөлбөрүүдтэй уялдан хэрэгжиж байгаа “COP-17 NIGHT FESTIVAL” соёлын боловсролын тусгай хөтөлбөрийг таалан болгооно уу. 
Хугацаа: 2026.08.20, 25, 28 
Цаг: 19:30–21:00
Хаана: Чойжин ламын сүм музей
Үзэгчийн тоо: 100
Тасалбар: 150,000