








Ахмадууддаа “Дуут Өргөө” Хүндэтгэлийн Тоглолтыг Өргөн Барьлаа.
2026 оны 10-р сарын 1
Музeйн цогцолбор дахь "Амар амгалангийн өргөө"-нд Уртын дуучин Д.Эрдэнэсувдын санаачилсан "Дуут өргөө" тоглолтыг хамтран зохион байгуулж, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ. Монгол түмний уртын болон ардын дууны нандин өв, тууль хайлах хөтөлбөрийг хамтатгасан уг тоглолтод төрийн туульч МУСГЗ А. Балдандорж урилгаар оролцлоо.
Тоглолтод хүрэлцэн ирсэн эрхэм үзэгчид, хамтран ажилласан уран бүтээлчиддээ талархал илэрхийлье.
