
Соёлын Бүтээлч Үйлдвэрлэлийг Дэмжсэн Үзэсгэлэн Худалдаа Зохион Байгуулж Байна.
2026 оны 8-р сарын 18
UNCCD COP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэл, үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ”-ийн үзэсгэлэн худалдааг 2026 оны 8 дугаар сарын 15–31-ний өдрүүдэд зохион байгуулна.
Тус үзэсгэлэн худалдааг Хан-Уул дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэгчидтэй хамтран хэрэгжүүлж, үндэсний онцлог, Монголын уламжлалт соёл, гар урлал, бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг дэлгэн толилуулна.
Мөн музейн орчинд зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаагаар дамжуулан соёлын өвийн орчинд үндэсний үйлдвэрлэл, гар урлал, бүтээлч бүтээгдэхүүнтэй танилцах, худалдан авах боломжийг бүрдүүлж, музейн айлчлалыг соёл, бүтээлч үйлдвэрлэлтэй хослуулсан цогц үйлчилгээг хүргэж байгаагаараа онцлог юм.
