
БҮГД НАЙРАМДАХ Тажикистан улсынсоёл урлагийн төлөөлөгчид" Чойжин ламын сүм музей"-д зочиллоо.
2026 оны 8-р сарын 6
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Эмомали Рахмоны Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хүрэлцэн ирсэн Тажикистан Улсын соёл урлагийн төлөөлөгч, уран бүтээлчид сүм музейгээр зочилж, "Дээд амгалант цагаан" үзэсгэлэнтэй танилцав.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Тажикистан Улсын Симфони найрал хөгжим, эстрад болон үндэсний хөгжмийн уран бүтээлчид, мөн “Зебо”, “Джахоноро” бүжгийн чуулгын уран бүтээлчид багтсан бөгөөд тэд Монголын шашин, түүх, соёлын өвийг илтгэн харуулсансүм музейн хосгүй үнэт үзмэрүүдийг үзэж сонирхон, музейн түүх, архитектурын онцлог, үнэт дурсгалуудын талаар мэдээлэл авлаа.
Гадаад хамтын ажиллагаа, соёлын харилцаа, музейн үйлчилгээний шинэчлэл, соёлын өвийг сурталчлан таниулах талаар уран бүтээлчидтэй ярилцаж, цаашид хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар үнэтэй санал солилцлоо.
