Чойжин ламын сүм музей
Чойжин ламын сүм музей
“Шар Тугийн Замнал Ба Рерих Нар” Гэрэл Зургийн Үзэсгэлэнгийн Нээлтийн Үйл Ажиллагаа Амжилттай Зохион Байгуулагдлаа.

“Шар Тугийн Замнал Ба Рерих Нар” Гэрэл Зургийн Үзэсгэлэнгийн Нээлтийн Үйл Ажиллагаа Амжилттай Зохион Байгуулагдлаа.

2026 оны 8-р сарын 12

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич, шинжлэх ухааны доктор, профессор С.Дэмбэрэл, Санкт-Петербург хотын Рерихийн гэр бүлийн музей-институтын захирал, доктор (Ph.D) А.А.Бондаренко тэргүүтэй монгол судлалын эрдэмтэд оролцлоо.

Хүрэлцэн ирсэн зочид нэрт монголч эрдэмтэн Рерих нарын гэрэл зургийн үзэсгэлэнг тольдохын зэрэгцээ музейд хадгалагдаж буй түүх, соёлын өвтэй танилцан музейн сор бүтээлүүдийн дээжээс бүрдсэн “Дээд амгалант” тусгай үзэсгэлэн, “Цам” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж, сонирхсон бөгөөд цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй санал солилцлоо.