Чойжин ламын сүм музей
Чойжин ламын сүм музей
Өглөөг Чойжин Ламын Сүм Музейн Тайван Орчинд Угтах Хөгжимт Бясалгалын “Өглөөний Амгалан” Хөтөлбөр Зохион Байгуулагдана

Өглөөг Чойжин Ламын Сүм Музейн Тайван Орчинд Угтах Хөгжимт Бясалгалын “Өглөөний Амгалан” Хөтөлбөр Зохион Байгуулагдана

2026 оны 8-р сарын 15

UNCCD COP17 олон улсын бага хурлын үеэр Чойжин Ламын Сүм Музей “Өглөөний Амгалан” (Morning of Calm) бие, сэтгэл, оюуны тэнцвэрийг дэмжих аялгуут бясалгалын хөтөлбөрийг зохион байгуулна.

Өглөө бүрийн хөтөлбөрийг музейн ногоон байгууламжид зохион байгуулж, хотын төвд орших түүхэн сүм музейн тайван орчинд оролцогчдод Монголын соёл, байгальтай зохицон амрах, бясалгах боломжийг бүрдүүлнэ.

Энэхүү хөтөлбөр нь UNCCD COP17-ийн үеэр Монгол Улсад хүрэлцэн ирэх олон улсын төлөөлөгч, зочид, жуулчдад зориулсан Чойжин ламын сүм музейн соёлын боловсролын тусгай хөтөлбөрийн нэг хэсэг юм.

Өглөөг нам гүм орчин, байгаль, түүхэн өвийн дунд эхлүүлж, бие болон сэтгэлийн тэнцвэрээ сэргээх энэхүү хөтөлбөрт олон улсын зочид, аялагчид оролцох боломжтой.

Мөн оройн 10-11 цагт од гараг, астрологийн хөгжимт бясалгал урьдчилсан захиалгаар зохион байгуулагдах боломжтой.

Хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 17- 20, 24-30 өдрүүдэд
Цаг: 09:00-10:00
Байршил: Чойжин Ламын Сүм Музейн ногоон байгууламж
Тасалбар: 100,000 төгрөг