
“Нүүдэлчин Аялгуу” — Монголын Биет Бус Соёлын Өвийг Чойжин Ламын Сүм Музейгээс Толилуулна
2026 оны 8-р сарын 16
UNCCD COP17 олон улсын бага хурлыг угтан
Чойжин Ламын Сүм Музейд Монголын үндэсний биет бус соёлын өвийг олон улсын
зочид, жуулчдад танилцуулах “Нүүдэлчин аялгуу” өвлөн уламжлагчдын тоглолт өдөр
бүр зохион байгуулагдана.
Тоглолтоор Монголын уламжлалт хөгжмийн
зэмсэг, уртын дуу, хөөмий, тууль, бий биелгээ зэрэг ЮНЕСКО-д бүртгэлтэй болон
үндэсний биет бус соёлын өвийн төлөөллийг нэг дороос үзэж, сонсох боломжийг
бүрдүүлж байна.
МУ-ын төрийн туульч, МУ-ын Соёлын
гавьяат зүтгэлтэн А.Балдандорж тэргүүтэй өвлөн уламжлагчид “Амар Амгалангийн
Өргөө”-нд уран бүтээлээ толилуулна.
“Нүүдэлчин аялгуу” нь зөвхөн тоглолт
бус, Монголын нүүдэлчин ахуйгаас уламжлагдан ирсэн дуу хөгжим, аман уламжлал,
хөдөлгөөн, ур чадварыг олон улсын үзэгчдэд шууд хүргэх соёлын өвийн танин
мэдэхүйн хөтөлбөр юм.
COP17-ийн үеэр Монгол Улсад хүрэлцэн
ирэх гадаад, дотоодын зочид Чойжин Ламын Сүм Музейн түүх, шашин, урлагийн өвтэй
танилцахын зэрэгцээ Монголын амьд өв соёлын төлөөллийг нэг дороос үзэх
боломжтой.
Хугацаа: 2026
оны 8 дугаар сарын 17–20-ны өдрүүдэд болон 8 дугаар сарын 24–31-ний өдрүүдэд
өдөр бүр зохион байгуулагдана.
Цаг: 11:00-12:00 болон 15:00–16:00 цагуудад
Хаана: Чойжин ламын сүм музей, “Амар Амгалангийн Өргөө”
Тасалбар: 50,000 төгрөг (Музейн
үндсэн үзүүллэг, “Дээд Амгалант” тусгай үзэсгэлэн болон “ЦАМ” гэрэл зургийн
үзэсгэлэнг үзэх үйлчилгээний төлбөр багтсан болно)
