Чойжин ламын сүм музей
Чойжин ламын сүм музей
“ЦАМ” гэрэл зургийн үзэсгэлэнг “Амар амгалангийн өргөө”-нд дэлгэн толилуулж байна.“ЦАМ” гэрэл зургийн үзэсгэлэнг “Амар амгалангийн өргөө”-нд дэлгэн толилуулж байна.“ЦАМ” гэрэл зургийн үзэсгэлэнг “Амар амгалангийн өргөө”-нд дэлгэн толилуулж байна.

“ЦАМ” гэрэл зургийн үзэсгэлэнг “Амар амгалангийн өргөө”-нд дэлгэн толилуулж байна.

2026 оны 8-р сарын 14

Музей нь “Дэлхийн Адууны Өдөр–2026” наадмын хүрээнд “Уламжлалт мэдлэгийн өртөө” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ. 
Тус хөтөлбөрийн хүрээнд “Үндэсний тоглоом, наадгайн өргөө”, “Хүрээ Цам” гэр үзэсгэлэн зохион байгуулж, Монголын уламжлалт соёл, түүх, соёлын өвийн талаарх мэдлэгийг таниулан сурталчилсан нь олны талархлыг хүлээсэн ажил болсон.
Энэхүү санаачилгыг үргэлжлүүлэн “Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенц”-ын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд Чойжин ламын сүм музейн “Амар амгалангийн өргөө”-нд “ЦАМ” гэрэл зургийн үзэсгэлэнг дахин дэлгэн толилуулж байна. Үзэсгэлэнд Чойжин ламын сүм музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Хүрээ, Манзушир, Чойр хийцийн 80 гаруй цамын багийн шилдэг дээж, иж бүрэн өмсгөл зэрэг цамын уламжлал, ур хийцийг харуулсан бүтээлүүдийг онцлон үзүүллээ.

Цам нь Монголын шашин, урлаг, зан үйлийн уламжлалыг нэгэн цогцод илэрхийлдэг өвөрмөц соёлын өв бөгөөд уг үзэсгэлэнгээр дамжуулан түүний дүрслэл, хийц, өнгө, бэлгэдэл болон уламжлагдан ирсэн өв соёлын үнэ цэнийг олон нийт, тэр дундаа олон улсын зочдод хүргэхийг зорьж байна.
“ЦАМ” гэрэл зургийн үзэсгэлэнг Чойжин ламын сүм музейн “Амар амгалангийн өргөө”-нд хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.