



МэдээМэдээ
“Бурханы шашин ба шашны үзмэрт тайлбар хийх нь” цогц сургалт
2026 оны 6-р сарын 12
2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Чойжин Ламын Сүм Музей-д “Мэдлэгтэй хөтөч — Монгол Улсын нүүр царай” уриатай Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо-ноос зохион байгуулсан “Бурханы шашин ба шашны үзмэрт тайлбар хийх нь” цогц сургалтын практик хичээл амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтын хүрээнд оролцогч хөтөч тайлбарлагчид Монгол Улсын хосгүй үнэт болон үнэт бүтээл, үзмэрийн агуулга, онцлог, тайлбарлах арга зүйтэй танилцан музейн орчин дахь практик сургалтад хамрагдаж, соёлын өвийг зөв эх сурвалж, баримтад тулгуурлан мэргэжлийн түвшинд тайлбарлах мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ.
Энэхүү сургалтыг санаачлан зохион байгуулсан Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо-ны хамт олон болон сургалтад хамрагдсан олон жилийн туршлагатай хөтөч тайлбарлагч нартаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Цаашид Чойжин Ламын Сүм Музей-н түүх, утга агуулга, үзмэрийн онцлог болон үйл ажиллагааг дотоод, гадаадын жуулчдад үнэн зөв, баримтад суурилсан тайлбартайгаар хүргэн сурталчлах үйлс улам өргөжин хөгжих болтугай.
